Бямба, 2024-04-27, 2:04 AM
Welcome Зочин | Sign Up | Log In

My site

Site menu
Section categories
Хэрэгцээт програм [15]
Ном сурах бичиг [8]
Гар утас тоглоом [2]
Тоглоом татах [1]
Тоглуулагчууд [2]
Үйлдлийн систем [4]
Зөвөлгөө [15]
Мэдээ мэдээлэл [8]
Веб хичээл [6]
Хак хичээл [1]
Хичээл [11]
Хичээл [0]
Log In
Search
Our poll

БЫЙБЫЙБЙЫ

Tag Board
Site friends
  • Create a free website
  • uCoz Community
  • uCoz Textbook
  • Video Tutorials
  • Official Templates Store
  • Best Websites Examples
  • Statistics

    Онлайнд нийт: 1
    Зочин: 1
    Гишүүн: 0

    Мэдээнүүд

    Home » Files » Мэдээ мэдээлэл

    Шилдэг 10 хакердалт
    2014-02-25, 5:13 PM


    Түүхэн цаг хугацааны туршид хакеруудын хийсэн ажлуудаас хамгийн шилдэг болсон арвыг нь танилцуулж байна.

    1990 оны үед Хакеруудын эцэг ч гэж заримдаа хэлэгддэг Kevin Mitnick  дэлхийн шилдэг харилцаа холбооны компаниуд болох Nokia, Fujitsu, Motorla, Sun Мicrosistems-ийн системийг эвдсэн. Тэрээр 1995 онд Холбооны мөрдөх товчоо (РВI)-д баригдаад 2000 онд хугацаанаасаа өмнө суллагдсан. Гэхдээ тэр өөрийгөө Хакер гэж нэрлэхийг хүсэж байсангүй.

    Gary Mckinnon Америкийн цэргийн нууц мэдээлэл бүхий 90 гаруй компьютер лүү халдсан хэргээр 2002 оны 11 сард Их Британид баривчлагдсан. Түүхэнд хамгийн том цэргийн компьютерийн Хакер гэж бичигдсэн хүн.

    1995 Оросын компьютерийн эксперт Владимир Левин хамгийн анх онлайнаар банк дээрэмдсэн хүн юм. Citybank-аас 10 сая доллар хулгайлсан боловч Interpol түүнийг АНУ, Финланд, Голланд, Герман, Израиль руу мөнгөө шилжүүлсний дараа Их Британиас баривчилсан. Одоо банкийг "онлайнаар дээрэмдэх" хэрэг олон гардаг боловч яг мөнгөө гар дээрээ авах үедээ ихэнх нь баригддаг гэж ярьдаг боловч баригдаагүй хүн хэд ч байгаа юм билээ, хэн мэдлээ.

    1990 онд Лос Анжелосын радио станцаас нэгэн уралдаан зарлажээ. Яг 102 дахь залгасан хүнд цоо шинэ Proche 944S2 өгнө гэсэн байна. Гэтэл Kevin Poulsen  хотын телефон ярианы системийг гартаа аваад, өөрөө 102 дахь оролцогч болж ороод шагналыг авчээ. Тэрээр тухайн ондоо баригдаад 3 жил шоронд суужээ.

    1983 онд өнөөх Kevin Poulsen  маань сурагч байхдаа нүх олж, интернэтээс АрпаНетийг хакерджээ.

    Америкийн Хакер Timothy Lloyd Omege компаний компьютерийн сүлжээнд өөрийн жижиг програмаа суулгажээ. Тэр үед Omege Engineeriing Nasa болон Америкийн тэнгисийн цэргийн ерөнхий хангагч байсан. Тэр програм "Logic bomb" байсан бөгөөд яг тэр үед ажиллаж байсан Оmegа-гийн бүх ажиллаж байсан програмыг устгаж 10 сая долларын хохирол учруулжээ.

    1988 онд 23 настай Robert Morris анхны интернэт өтийг дэлхийд тараажээ. 99 мөр програм нь интернэтэд тавьсан туршилт байсан боловч цаашаагаа бусдын компьютерт халдаж эхэлжээ.

    1999   онд Меliissа вирус нь дэлхий дахинд 400 сая долларын хохирол учруулсан юм. Хамгийн их хохирол учруулсан вирусийг David Smith  бичсэн бөгөөд тэрээр 5 жилийн ял авсан байна.

    2000   оны 2 сарын 6 болон Валентины баяраар Маfiabоу дэлхийн томоохон вэб сайт болох еВау, Amozon, Үаhоо, СNN гэх мэт сайтуудыг Denial of Service аргаар хакердаж 1,7 тэрбум долларын хохирол учруулжээ. Энэ аргын тухай дараагийн бүлгүүдээрээ үзэх болно.

    Жинхэнэ нэрийг нь нийтэд зарлаагүй бөгөөд учир нь тэр 15 настай байсан байна. Тэр 2000 ондоо баригдсан. 2005 оны 9 сарын 21-с тэрээр Монтреалын сонинд интернэтийн аюулгүй байдлын талаар нийтэлдэг сэтгүүлчээр орсон байна.

    1993 он. Тэднийг хууралтын мастер гэдэг бөгөөд дайрах бай нь Амерекийн утасны систем байсан. Тэд Үндэсний Аюулгүй байдлын алба, АТ&Т, Америкийн банк гэх мэт байгууллагыг хакердсан.

    Category: Мэдээ мэдээлэл | Added by: Админ | Tags: шилдэг, хакердалт
    Views: 933 | Downloads: 0 | Rating: 0.0/0
    Total comments: 0
                                                     
    Доод талд mouse-аа дарж байгаад код хийнэ үү?