Бямба, 2018-02-24, 6:38 PM
Welcome Зочин | Sign Up | Log In

My site

Site menu
Section categories
Хэрэгцээт програм [15]
Ном сурах бичиг [8]
Гар утас тоглоом [2]
Тоглоом татах [1]
Тоглуулагчууд [2]
Үйлдлийн систем [4]
Зөвөлгөө [15]
Мэдээ мэдээлэл [8]
Веб хичээл [6]
Хак хичээл [1]
Хичээл [11]
Хичээл [0]
Log In
Search
Our poll

Юуны чиглэлээр мэдээ нэмбэл зүгээр вэ?

Tag Board
Site friends
  • Create a free website
  • uCoz Community
  • uCoz Textbook
  • Video Tutorials
  • Official Templates Store
  • Best Websites Examples
  • Statistics

    Онлайнд нийт: 1
    Зочин: 1
    Гишүүн: 0

    Мэдээнүүд

    Home » Files » Зөвөлгөө

    Компьютерийн сүлжээний орчны 10-н буруу ойлголт
    2014-08-12, 7:58 PM

    Компьютерийн сүлжээний орчны 10-н буруу ойлголт

    1. Сүлжээний кабель компьютерт шургуулсан л бол болчихсон.

    Шуудангийн системийн нэгэн адил бид нэгэндээ захиа илгээхдээ нэр, хаягаа тодорхой бичин илгээж нөгөө тал нь хүлээн авдаг шиг компьютер болон төхөөрөмжүүд холбогдохдоо IP хаяг ашиглан өгөгдлөө солилцдог. Гэртээ, ажил дээрээ дотоод сүлжээ болон интернэтэд холбогдоход ч гэсэн IP хаяг ашиглаж байна. Тэгвэл бид энэ хаягаа өөрсдөө тохируулж эсвэл өгсөн байдлаар авч ашиглах боломжтой бөгөөд энэ нь тухайн сүлжээний бүтэц хэрхэн байгаагаас хамаарна. 10 хүртэлхи компьютертэй байгууллагад бол өөрсдөө IP хаягаа тохируулчихаж ядах юмгүй. Харин 30, 50, 100н компьютертэй байгууллага байвал яах вэ? Энэ тохиодолд DHCP сервер гэдэг зүйл хэрэг болдог. Юу болох, ажиллагаа, суулгаж тохируулах зэргийг дараах хаягуудаас 1 2 дэлгэрэнгүй үзэж сонирхоорой.

    Windows-ийн орчинд өөрийнхөө дотоод сүлжээний ямар IP хаяг хэрэглэж байгааг харахдаа цонх+R буюу RUN дээр cmd гэж бичиж улмаар гарсан цонх дээр ipconfig гэж бичнэ.

            2.  Миний IP хаяг 169.254.0.1 байна. Алив хандаад файлаа ав!

    Өмнө хэлсэнчлэн IP хаягтай болчихсон юм чинь бусад төхөөрөмжүүдтэй холбогдох боломжтой болсон тиймүү? Explorer дээрээ \\169.254.0.1 энэ хаягийг бичээд миний компьютер луу хандчих. Энэ тохиолдолд үгүй!
    Сүлжээн дэхь компьютерууд DHCP серверээс IP хаяг аваагүй эсвэл DHCP сервер угаасаа байхгүй тохиолдолд компьютерууд автоматаар APIPA(Автомат хувийн IP хаяг) авчихдаг. Хаягын хүрээ нь 169.254.0.0 -оос 169.254.255.254 хүртэл байдаг. Өөрөөр хэлбэл таны IP хаяг чинь энэ хүрээнд багтаж байвал таны компьютер сүлжээнд холбогдохгүй байна гэж ойлгож болно.

            3.  Зөвхөн Рутер л интернэтийг хуваалцан ашиглах боломжыг олгодог.

    Яг ч тийм биш. Свич(Switch), хаб(hub), гүүр(bridge) ашиглаад, бүр эдгээргүй ч гэсэн интернэтээ хуваалцан ашиглах боломжтой. Рутер хэрэглэхдээ бид интернетийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас өгсөн нэвтрэн орох эрхийн мэдээллийг тохируулж өгдөг. Бусад төхөөрөмжүүдийг ихэвчлэн нэг компьютердээ тохиргоог хийн бусаддаа хуваалцах замаар ажилладаг. Рутер ашиглан интернэтээ салаалах талаар эндээс хараарай.

             4.  Свич Рутерээс муу төхөөрөмж

    "Свич чинь рутерээс миа ш д" = "Нараа Цэцгээ 2 яагаад ч юм бэ өөр хүмүүс" :-))
    Үнэндээ утгагүй яриа. Аливаа бүтээгдхүүн, бүтээлүүд ямарваа нэг зориулалттай байдаг. Рутер нь өөр сүлжээнүүдийг холбож өгдөг бол свич нь олон төхөөрөмжийг нэг дор ажиллуулах боломжыг олгодог. Харин гүүр нь 2 өөр төрлийн сүлжээг холбож өгдөг гэх мэт тус тусын зориулалттай.

             5.  Сүлжээ ерөөсөө байхгүй болчихож. Яагаад? Интернэт орохгүй байна.

    Дотоод сүлжээ, интернэтийн сүлжээг тусад нь авч үзэх хэрэгтэй. Яг иймэрхүү тохиолдолд дотоод сүлжээ ямар ч асуудалгүй байвал интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын(ISP) үйлчилгээ хэвийн ажиллаж байгаа эсэхийг л мэдэх хэрэгтэй. Интернэт холболт байгаа эсэхийг дараах байдлаар хялбархан шалгаж болох юм.

    1. цонх+R үсгийн хослол

    2. ping google.com -t

    3. reply from гэж байвал хариу ирж байна холболт тасраагүй гэж ойлгож болно.

            6.  Галт хана/Firewall байхад аюулгүй

    Галт хана бол антивирус биш. Энэ маань орж, гарч байгаа сүлжээний урсгалууд дээр хяналт тавих зориулалттай программ/техник хангамж юм.

            7.  Шилэн кабель хамгийн хурдан.

    Шилэн кабель ашиглахын гол давуу тал нь алсын зайнд өгөгдлийг алдагдал багатайгаар зөөвөрлөх боломжыг олгодогт байгаа юм. Хүний интернэтийн хэрэглээ 2МБ/с байхад ер нь хангалттай гэж үздэг. Энэ хэмжээний урсгалыг UTP кабель, бүр бидний сайн мэдэх телевизийн кабелаар(Цагаан кабель гэж ярьдаг) ч гэсэн зөөвөрлөх боломжтой.

            8.  Нэг компьютерээс нөгөө компьютер луу өгөгдөл хуулахад зөөврийн хард, флэш л ашиглахаас өөр аргагүй

    Аd-hoc! Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай

            9.  Манайх нэг мегабайтын интернэтийн хурдтай

    Интернэтийн орчинд өгөгдлийг битээр хэмждэг бол компьютерын орчинд өгөгдөл хуулахад өгөгдлийг байтаар хэмждэг.

          10.  Зөвхөн зөөврийн компьютер л утасгүй холболт ашиглах боломжтой

    Ерөнхий санаа нь PC-нээс утасгүй холболтоор холбогдох боломж байдаггүй. Ийм шаардлага нэг их гараад байдаггүй. Зөөврийнх биш болохоор утасгүй(wireless) сүлжээний интерфэйс картыг(NIC) ихэнхи компьютер үйлдвэрлэгчид суурилуулдаггүй. Гэхдээ хялбараар шийдэх олон арга байна. PC-ны нэмэлт оролт, слотдоо утасгүй сүлжээний интерфэйс карт зоож өгөх. Боломжгүй байвал USB оролттой утасгүй сүлжээнд холбогдох модемууд ашиглаж болно. Компьютерийн ихэнхи дэлгүүрүүдэд байдаг шүү.

     

    Эх сурвалж http://www.likeit.mn/category/consult

    Category: Зөвөлгөө | Added by: Админ | Tags: орчны, компьютерийн, Буруу, ойлголт, 10-н, Сүлжээний
    Views: 820 | Downloads: 0 | Rating: 0.0/0
    Total comments: 0
                                                     
    Доод талд mouse-аа дарж байгаад код хийнэ үү?