Баасан, 2024-04-26, 5:46 AM
Welcome Зочин | Sign Up | Log In

My site

Site menu
Section categories
Хэрэгцээт програм [15]
Ном сурах бичиг [8]
Гар утас тоглоом [2]
Тоглоом татах [1]
Тоглуулагчууд [2]
Үйлдлийн систем [4]
Зөвөлгөө [15]
Мэдээ мэдээлэл [8]
Веб хичээл [6]
Хак хичээл [1]
Хичээл [11]
Хичээл [0]
Log In
Search
Our poll

Миний тавьсан мэдээ таалагдаж байна уу?

Tag Board
Site friends
  • Create a free website
  • uCoz Community
  • uCoz Textbook
  • Video Tutorials
  • Official Templates Store
  • Best Websites Examples
  • Statistics

    Онлайнд нийт: 1
    Зочин: 1
    Гишүүн: 0

    Мэдээнүүд

    Home » Files » Зөвөлгөө

    HARDWARE
    [ Download from this server (55.1 Kb) ] 2014-02-08, 8:34 PM


    КОМПЬЮТЕР

    Электроник болон электромеханик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг компьютер гэнэ. Энэ төхеөрөмжийг дангаар нь ашиглах боломжгүй бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог

    • Hardware (техник хангамж)

    • Software (программ хангамж)

    Өгегдөл, мэдээлэл (төрөл бүрийн мэдээлэл)

    Гарын авлага, материал (компьютерийн программ, төхөөрөмжүүдийг ашиглах гарын авлага)

    Хэрэглэгч (компьютерийг ашиглах хүн)

    Холболт (телефон утас, радио релейний шугам, утасгүй холболт, сансрын холболт г.м)

    Компьютер нь мэдээллийг тоон хэлбэрт шилжүүлж, программуудийн тусламжтай боловсруулалт хийн, хадгалах төхөөрөмжинд тодорхой хугацаагаар сануулах, мэдээллийг гаралтын төхөөрөмжүүд болох дэлгэцэнд гаргах, принтерээр хзвлэх зэрэг олон төрлийн үйлдлийг гүйцэтгэдэг.

    Компьютер нь дараах зүйлүүдээс бүрддэг.

    Санах ой

    Өгөгдлийг хадгалах төхөөрөмжүүд: хатуу диск, уян диск? компакт диск: tape төхеөрөмж

    Оролтын төхөөремж : гар, хулгана, микрофон

    Гаралтын төхөөрөмж : дэлгэц, принтер, чанга яригч

    Тев процессор (CPU): бүх үйлдлийг төв процессорт боловсруулдаг

    Компьютерийг хүчин чадал, овор хэмжээгээр нь дараах байдлаар хуваадаг:

    > Microcomputer буюу Персонал компьютер : Микропроцессор дээр суурилагдсан хувь хүн ашиглахад зориулсан жижиг хэмжээний компьютерийг хэлна

    > Workstation: Персонал компьютерийг бодоход илүү хүчин чадалтай мөн дэлгэцийн чанар нь илүү сайн байдаг.

    > Minicomputer: Хэмжээгээрээ microcomputer, mainframe 2 компьютерийн завсрын компьютер юм. IBM пүүсийн AS/400e загвар нь minicomputer-ийн нэг жишээ юм.

    > Mainframe: Овор хэмжээгээрээ том, асар олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж ажиллах боломжтой компьютерийг хэлнэ. Ихэвчлэн IBM пүүс үйлдвзрлэдэг байсан бегеөд нисэх буудал, банк, санхүүгийн томоохон пүүсүүд, их сургуулиуд толгой компьютерээр ашигладаг байв

    > Supercomputer: Асар том хэмжээтэй ба ихэвчлэн эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг. Үүнийг тусгай зориулалтын агааржуулах системтэй ерөенд байрлуулах бегеед ердийн персонал компьютерээс 50000 дахин илүү хурдтай. Батлан хамгаалах, цаг уурын алба, эрдэм шинжилгээний институт, томоохон их дээд сургуулиуд энэ суперкомпьютерийг ашигладаг.

    Компьютерийн техник хангамж

    Компьютерийн техник хангамж нь дараах 5 хэсэгт хуваагддаг:

    • Input (оролтын)

    • Processing (боловсруулалт хийх

    • Storage (мэдээлэл хадгалах)

    • Output (гаралтын)

    • Communications (холболтын)

    Оролтын төхөөрөмжийн гол үүрэг нь өгөгдлийг цуглуулж, компьютерт боловсруулах боломжтой болгон хөрвүүлэх явдал юм.

    Гар

    Хулгана

    Микрофон

    Боловсруулалт хийх төхеөремж нь компьютерийн программ хангамжаас ирж буй командыг хүлээн авч, гүйцэтгэх үүрэгтэй. Жишээ нь хүснэгтэн мэдээлэл дээрх мөнгөний дүнг нэгтгэж гаргах гэх мэт.

    • Centra! Processing Unit (CPU)

    • Random Access Memory(RAM)

    Мздззлзл хадгалах төхөөремжийн үүрэг нь егегдөл, программ хангамж ззрэг бүх төрлийн мэдээллийг удаан болон түр хугацаагаар хадгалах үүрэгтэй.

    · Уян диск

    · Хатуу диск

    · Оптик диск

    · Zip диск

    · Tape төхееремж

    Гаралтын төхөерөмжийн үүрэг нь компьютер дээр боловсруулсан мэдээллийг хэрэглэгчдэд ямар нэгэн байдлаар хүргэх явдал юм. Жишээ нь дэлгэц дээр харах, цаасан дээр хэвлэх, дуу сонсох г.м

    Дзлгэц

    Принтер

    Чанга яригч

    Холболтын техөерөмжийг нэг компьютерээс негее рүү холбогдон мэдзэлэл солилцоход ашигладаг

    Модем

    Кабель

    Үндсэн асуудал

    Компьютер

    Программ хангамж

    Техник хангамж

    Компьютерийг программ хангамжийн хэсэг (software) буюу техник хангамжийн хэсэг (Hardware) гэсэн хоёр хэсэгт хувааж авч үздэг.

    Бүх компьютер техник хангамж гэж нэрлэгдэх олон тооны хэсгүүдээс бүрдэнэ. Бидний нүдээрээ харж гараараа барьж байгаа компьютерийн хэсгүүд нь түүний техник хангамжийн хэсэгт хамаарна.

    Компьютерийг ажиллуулахын тулд техник хангамж нь программ хангамж (software)-ийг хэргэлдэг. Программ хангамж нь программууд гэж нэрлэгдэх ямар нэгэн үйлдлийг хийх заавруудын бүрдэл юм. Программууд нь бидний компьютерт өгсөн мэдээллийг компьютерийн ойлгодог хэлрүү хөрвүүлдэг.

    Программ хангамж нь operating systems [үйлдлийн системүүд] ба application programs [хэрэглээний программууд] гэж хуваадаг. Үйлдлийн систем нь компьютерийг ажилуулах түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн ажиллагааг удирдаж хэрэглээний программын ажиллах суурь болж өгдөг.

    Одоо техник хангамж буюу Hardware ийн тухай дэлгэрэнгүй авч үзье

    Компьютерийг бүрдүүлэгч хүчин зүйлсийг гадна талаас нь авч үзвэл:

    1.Процессор.

    2.Монитор бүюу дэлгэц.

    3.Keyboard буюу гар.

    4.Mouse Буюу хулгана.

    5.Тэжээлийн залгуур зэргээс бүрдэнэ.

    Төв процессор нь дараах эд ангиудаас бүрдэнэ.

    1.Тэжээлийн блок

    2.Motherboard / эх хавтан /

    3.Hard disk / хатуу диск /

    4.RAM / шуурхай санах ой /

    5.Floppy Drive (A:)

    6.CD Drive (E:)

    Motherboard

    Motherboard гэдэг үгийг орчуулбал үндсэн буюу эх хавтан гэсэн үг бөгөөд энэхүү хавтан нь персонал компьютерийн системийн олонхи элементүүдийг агуулдаг хамгийн чухал хэсэг юм.

    Анхны персонал компьютер зохион бүтээгдэж байхад ихэнхи элемент дагалдах төхөөрөмжүүд Motherboard руу ямар нэг байдлаар залгагддаг байв. Харин орчин үеийн персонал компьютерийн Motherboard нь уян болоод хатуу дискний төхөөрөмжөөс бусад бүх л дагалдах хэрэгсэлээ өөр дээрээ агуулах боломжтой болсон. Motherboard дээр суурилагдсан төхөөрөмжийг Onboard гэж нэрлэдэг. Гэвч хөгжлийн ийм түвшинд хүрсэн явдал компьютер үйлдвэрлэгчид болоод хэрэглэгчдэд нэгэн адил хоёрдмол үр дагавар өгсөн юм. Юуны өмнө үйлдвэрлэхэд эдийн засгийн хувьд үр ашигтай эцсийн шатны угсралт хялбар дизайны хувьд овор хэмжээ багассан технологийн процессийн хувьд хурд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гээд ашигтай талууд их бий.

    Харин ямар сөрөг үр дагаврууд гарсан бэ? Хамгийн энгийнээс эхэлбэл зарим нэгэн эвдрэл системээс өгөх алдааг оношлоход хүндрэл учирч эхэлсэн байна. Эвдрэл гэмтлийг богино хугацаанд олж засах нь жирийн компьютер электроникийн инженерүүдийн хувьд амаргүй болж иржээ.

    Эцсийн шатны оношийг тавьлаа гэхэд дагалдах төхөөрөмжүүдээ тус тусад нь сольж шинэчлэх боломж хомс болсон байна. Гэхдээ техникийн хөгжлийн өндөр түвшинд хийгдсэн гэдэг утгаараа тийм ч бололцоогүй төхөөрөмж биш юм. Дагалдах төхөөрөмжүүд Motherboard дээр байрлахдаа тус бүртээ оролт гаралтын хаяг (I/O), тасалдлын утга (IRQ) авдаг бөгөөд энэ хаягуудыг давхцуулахгүйгээр expansion slot дээр нэмж карт суулгаж ажиллуулж болдог байна. Сүүлийн үеийн компьютерт ашиглагдаж байгаа Motherboard нь АТ загварынх юм. Хамгийн сүүлийн үеийнх нь АТ Motherboard-н сайжруулсан загвар болох АТХ юм.

    , Display Card, Sound Card, CPU

    CPU

    CENTRAL PROCESSOR UNIT (ТӨВ ПРОЦЕССОР)

    Төв процессор бол нэг ёсондоо компьютерийн хөдөлгүүр юм. Түүнийг бас CPU (Central processor unit) гзж дууддаг. Энз бол хамгийн чухал чип юм. Учир нь компьютер доторх мздззллийн урсгалыг зохицуулах, арифметик, логик үйлдэл энд хийгдэнэ. Төв процессор нь дээрхи ажиллагааг гүйцзтгзхийн тулд оролт, гаралт, хадгалах төхөөрөмжүүдийг еөртеө холбон ажиллуулдаг. Орчин үеийн процессорууд нь хэдэн арван сая транзисторуудыг маш жижиг талбайд багтааж чадсан байдаг.Төв процессор нь компьютерийн төхөөрөмжүүдийн хамгийн үнэтэй бөгөөд хамгийн жижиг төхөөрөмж юм. Сүүлийн үеийн процессоруудын үнэ буурч, ажиллах хурд улам ихзсзж, овор хэмжээ багасаж байна

    Микро процессорыг Intel болон motorolia Фирмүүд үйлдвэрлэдэг. Өндөр хурд шаардагддаг сервер компьютерт RISC чипийг ашигладаг. IBM төрлийн болон IBM компьютертэй зохицохуйц Compaq, Dell, Gateway, Toshiba зэрэг компьютерүүд Intel чипийг ашигладаг бол Apple Macintosh төрлийн компьютерүүд Motorolia чипийг хэрэглэдэг.

    RISC (Reduced Insruction Set Computing) чиптэй компьютер нь ердийн компьютерээс 10 дахин хурдтай тул Sun Microsystem, Hewlett-Packard болон Digital Equipment (DEC) зэрэг Workstation хурд их шаардагдсан компьютерт ашигладаг байв.

    Intel фирм нь 8086,8088,80286,80386,80486,80586, Pentium, Pentium II, Pentium III, PentiumIV төрлийн чипүүдийг гаргасан. Чипийн дугаар нэмэгдэх тутамд процессорийн хурд илүү болж ингэснээр үйлдлийг богино хугацаанд гүйцэтгэх юм. Энэ дугааруудыг ихэвчлэн сүүлийн гурван оронгоор нь нэрлэдэг.

    Жишээ нь 386SX, 486DX гэх мэт.

    Харин Motorola фирм нь 68000, 68020, 38030, 38040, PowerPC чипүүдийг гаргаснаас хамгийн сүүлийн үед Power чипийг үйлдвэрлээд байгаа юм. Процессорын хурдыг megahertz (MHz) буюу мегагерц-ээр хэмждэг Intel фирмийн хамгийн анхны үйлдвэрлэсэн Intel 8088 чипийн процессорын хурд нь 4-8 MHz байсан бол хамгийн сүүлд гаргасан Pentium-III чипийн процессорын хурд 1GHz Pentium-IV чипийн процессорын хурд 2.8GHz юм.

    BIOS гэж юу вэ?

    Энэ нь basic input/output system буюу орчуулбал оролт гаралтын үндсэн систем гэсэн утгатай BIOS нь микросхем дээр тусгайлан бичсэн программ бөгөөд персонал компьютер дахь микропроцессор нь компьютерийг асаасны дараа системийг ачаалахад BIOS-г ашигладаг. Түүнчлэн компьютер дэхь үйлдлийн систем болон компьютерт холбогддог дагалдах төхөөрөмжүүдийн (хатуу диск, видео адаптер, гар хулгана боон принтер) хоорондох өгөгдлийн дамжуулалтыг зохицуулдаг байна.

    Өөр нэг утгаараа бол BIOS нь EEPROM (electrically-erasable, programmable read-only memory) микросхем дээрх микропроцессорт хандах боломжтой программ юм.

    Санах ойн хэмжээ нь 128к байдаг юм. Энэхүү BIOS ROM нь motherboard дээр суурилагддаг ба ихэвчлэн Award, American Megatrends (AMI) мөн Phoenix-ийн гэх BIOS-ууд тохиолддог.

    BIOS-нь компьютерийн салшгүй хэсэг бөгөөд таныг компьютер худалдан авахад үйлдвэрээсээ дагалдаж ирдэг.

    BIOS ямар үүрэгтэй вэ?

    BIOS-ын биелүүлдэг олон функцүүдийн нэг бол системийг ачаалахад гүйцэтгэх түүний үүрэг юм. Компьютерыг асаахад системийн үндсэн санах ой хоосон байх бөгөөд нэн түрүүнд бүх дагалдах төхөөрөмжүүдийг шалгаад дараа нь үйлдлийн системийг хатуу диск эсвэл бусад дискний төхөөрөмжөөс дуудан уншиж motherboard дээр суурилагдсан тогтмол санах ой болох (RAM) д ачаалдаг. Энэ үйлдлийг Boot гэнэ. Дагалдах төхөөрөмжүүдийн хаяглалтыг өөрчлөх нөхцөлд үүнийг BIOS л зөвхөн гүйцэтгэж чадахаас бус үйлдлийн систем болон хэрэглээний программуудын аль нь хийх боломжгүй. BIOS ажиллаж эхэлмэгцээ хамгийн түрүүнд эхний шалгах хэсгийн үйлдлийг хийж эхлэх ба үүнийг POST (Power-On Self-Test) гэнэ. Хэрэв таны компьютерийн аль нэг дагалдах төхөөрөмж элемент гэмтэлтэй байвал энэ нь уг тестийн явцад илэрч дэлгэцийн адаптор өөрөө гэмтэлтэй бол энэ тухайгаа сигнал хэлбэрээр мэдэгдэнэ.

    BIOS-ын мэдээлэл

    BIOS ажиллаж эхлэх үед та дэлгэц дээр BIOS- оос өгөх мэдээллийг харах болно. Эдгээрийг жагсаавал :

    BIOS ийн хувилбар ба үйлдвэрлэсэн компанийн нэр

    BIOS ийг үйлдвэрлэсэн он

    Процессорын нэр хурд

    Setup программ руу орох товчлуурын нэр (ихэвчлэн del, Ctrl+Alt+Esc, Del, зарим үед F2 буюу өөр ч товчлуур байх нь бий)

    Системийн тэмдэгт буюу BIOS –г эсвэл motherboard-ийг үйлдвэрэлсэн компанийн барааны тэмдэг.

    Системийн тухай мэдээлэл

    BIOS дискнээс үйлдлийн системийг ачаалахын өмнө таны компьютерийн системийн бүтцийн тухай товч мэдээлэл өгдөг. Үүнд:

    Processor(Процессорын (CPU)төрөл):

    Coprocessor (дагалдах процессор суурилагдсан эсэх): Ихэвчлэн"Installed" эсвэл "Integrated"гэсэн тодотголтой байдаг.

    IDE/ATA Drives: Энэ нь компьютерт суурилагдсан primary master, primary slave эсвэл secondary master, secondary slave дискний тухай мэдээлэл байх ба өөрөөр хэлбэл энэ хэсэг таны компьютерийн хатуу дискний хэмжээ төрлийг харуулдаг байна.

    Үндсэн санах ойн хэмжээ: Энэ нь тогтмол 640к байдаг.

    Өргөтгөсөн санах ойн хэмжээ:

    Cache-ийн хэмжээ.

    Санах ойн төрөл: Ихэнх системийн хувьд санах ойн (RAM) хэмжээ болоод төрлүүдийг харуулдаг.

    Display –ний төрөл: VGA/SVGA гэх мэтээр бичигдэх ба энэ нь дэлгэцийн талаарх хамгийн ерөнхий мэдээлэл байдаг.

    Serial ports: Энэ бол таны компьютерийн оролт ба гаралтын сериал (I/O COM) портын хаягийн тухай мэдээлэл юм.

    Parallel ports: Таны компьютерийн оролт ба гаралтын параллель(I/O LPT)

    Портын хаягийн тухай мэдээлэл юм.

    CMOS BIOS
    Өмнөх хэсгүүдэд BIOS-ийн үүрэг дэлгэцэнд харуулах мэдээллүүдийн талаар тодорхой бичигдсэн. Тэгвэл эдгээр мэдээллийг шалгаж дэлгэцэнд гаргахын тулд BIOS уг компьютерийг анх ажилд бэлэн болгох үед бүх мэдээллээ өөрийн CMOS (Complementary Metal Oxide Semiconductor) ойдоо хадгалсан байдаг. Энэ бол BIOS дотор 64К зай эзлэж байдаг логик ой юм.

    Харин хадгалагдсан мэдээллээ алдахгүй байхын тулд BIOS-ын микросхемийн 3.5V-ийн батарейгаар тэжээж байдаг ба энэ нь мөн motherboard дээр байрладаг байна. Уг мэдээллийг уншихын тулд компьютерийн setup-ын программыг ажиллуулна.

    Тэжээлийн блок нь процесорлуу хүчдэл өгч хүчдэлийг хуваарилах зорилгоор ажилладаг. Хүчдэл ихсэх багасах тогтворгүйжсэн шалтгаанаас болж гэмтэл гарах тохиолдолд ихэвчлэн тэжээлийн блок гэмтдэг. Бүх цахилгаан хэрэгсэл цахилгаан тэжээлийн үүсгүүрийг хэрэглэдэг бөгөөд үүнийг тэжээлийн блок хангаж өгнө. Тэжээлийн блок нь үндсэн хэд хэдэн хэсгээс бүрдэнэ.

    Үүнийг доорхи зурагт харууллаа.

    Үүнээс бууруулагчид ихэвчлэн трансформатор (transformer) ашиглана. Харин шулуутгагчид хагас гүүрэн болон бүтэн гүүрэн схемийг ашигладаг. Шүүлтүүрэнд конденсатор, ороомог, RC,RL, LC Филтерүүдийг хэрэглэдэг. Тэжээлийн блок нь өндөр потенциалтай хүчдэлийг бууруулж тогтмол хүчдэл болгодог төхөөрөмж юм. Орчин үеийн электроникийн төхөөрөмжүүд нь маш цэвэр тогтворжуулсан тогтмол хүчдэлийг хэрэглэхийг шаарддаг.

    Тэжээлийн блок болон компьютерээ хүчдэлээс хамгаалах зорилгоор тэжээлийн залгуураа хүчдэл тогтворжуулагчтай холбож өгч болно.Ингэсэн тохиолдолд компьютерийг хүчдэлээс болж гэмтэх гэмтэлээс хамгаалж чадна.

    Сүүлийн үеийн тэжээлийн хамгийн найдвартай хамгаалагч нь АНУ-д үйлдвэрлэсэн TRIPP-LITE юм. Энэ нь тэжээлийн хамгийн сайн хамгаалагч юм.Энэ төхөөрөмж нь гэр хороолол болон хүчдэл тогтворгүй байдаг айл болон албан байгууллагуудад хэрэгтэй байдаг. Хамгийн сүүлийн үеийн хамгаалалт сайтай тэжээлийг блок. Сэнс ихтэй байх тусам халалт удаан хэвийн ажиллагаа өндөр байна.

    Уян диск агуулагч буюу Floppy Drive (A:) нь хатуу дисктэй харьцуулахад маш бага багтаамжтай авч болдог уян дискүүдийг хэрэглэдэг.Уян диск драйвэр дискээ уншихгүй байх олон шалтгаан байдаг.Диск агуулагч бүрийг латин цагаан толгойн үсгээр тэмдэглэх бөгөөд энэ нь мэдээллийг хаанаас хайхыг компьютерт хэлж өгөх боломжийг олгож өгдөг. А:үсгээр уян, Е: үсгээр компакт диск агуулагчыг,С: үсгээр хатуу диск агуулагчийг тус тус тэмдэглэдэг. Гэмтэлтэй диск уншихгүй мөн гэмтэлтэй дискээ форматлаж уншиж болдог.Уян дискээр дамжигдаж ихэвчлэн вирус халдварладаг.

    Компакт диск агуулагч буюу CD Drive (E:) нь уян дискийг бодвол илүү багтаамж ихтэй диск юм.Системийн блок дотор байрлуулсан эсвэл компьютерт залгасан CD ROM нь компакт дискэн дээрх мэдээллийг унших хадгалах боломжийг компьютерт олгодог. CD ROM нь сүүлийн үеийн РС-д чухал үүрэг гүйцэтгэдэг төхөөрөмийн нэг юм.Системтэй CD уншуулж шууд хатуу дискээ форматлах ,систем суулгах,дуу кино клип тоглоом үзэх хуулах зэрэг үйлдлүүдийг хийж болдог. CD ROM нь RAM-аас шалтгаалж хурдан удаан унших үйлдэл гүйцэтгэх нь бас шалтгаалдаг.

    Optic disk
    Оптик дискэн дээрх мэдээллийг лазерийн гэрлийн тусламжтайгаар уншиж бичдэг.Оптик дискэнд CD-ROM, CD-Recordable, CD-ReWritable, WORM диск нар орно.

    CD-ROM (Compact Disk- Read Only Memory)
    CD-ROM нь компакт дискэн дээр бичигдэж ирсэн график дүрс, дууг зөвхөн уншихаас ямар нэг юм бичих боломжгүй. Дууны CD-гээс дууг зөвхөн сонсохоос дуу нэмж бичих боломжгүй байдаг. Сүүлийн үеийн бүх компьютерүүд CD-ROM төхөөрөмжтэй ирдэг. CDROM-ын компакт дискийг унших хурд нь 1x, 2x, 4x, 8x, 16x, 32x, 40x, 48X,50x,52X зэрэг байдаг.

    1X гэдэг нь өгөгдөлд хандах хурд нь секундэд 150Kb юм.

    2X нь секундэд 300 килобайт 4X-600kb гэх мэт.

    Компакт диск нь 120мм-н диаметртэй байдаг. Нэг компакт диск нь 72 минутын стерео дуу хадгалдаг. Компакт дискний мэдээлэл хадгалах хэмжээ.нь 650Mb бөгөөд энэ нь 250000 хуудас текст эсвэл 7000 фото зураг, дүрс багтах боломжтой юм.

    Компакт диск нь асар их хэмжээний мэдээллийг хадгалах чухал хэрэгсэл болсон. Зөвхөн дууны CD-ч биш текст зураг атлас,хөдөлгөөнт зураг, видео зэргийг агуулсан танин мэдэхүйн нэвтэрхий толь, гадаад хэл сурах CD,тоглоомын болон ном сэтгүүлүүдийг CD дээр бичиж гарахаас гадна видео кино бичсэн ч байдаг.



    CD-ROM

    CD

    CD-R (Compact Disk - Recordable)
    Өгөгдөл, дуу, видео зэргийг бичихэд зориулсан форматтай ирдэг энэ компакт дискийг ердийн CD-ROM төхөөрөмж унших боломжтой. Фото зураг боловсруулдаг чанараараа дэлхийд дээгүүрт ордог Кодак компани нь Photo CD гэсэн технологийг гаргасан. Энэ нь ердийн зургийн аппаратаар авсан зургийн хальсыг тусгай зориулалтын сканераар татан авч CD-ROM дискэн дээр хуулж бичдэг байна.

    WORM disk (Write Once, Read Many disk)

    Энэ дискэнд мэдээллийг зөвхөн нэг л удаа бичдэг. Харин мэдээллийг дискнээс хэдэн ч удаа уншиж болно. Үүнийг мэдээлэл хадгалах зориулалттай ашигладаг.

    CD-RW (Compact Disk - ReWritable)

    Энэ дискэн дээрх мэдээллийг арилгаад ахиж хуулж болдог. Энэ технологийг Erasable Optical Disk гэж нэрлэдэг. Урьд нь бичиж хадгалсан материалаа шинэчилсний дараа эргээд хуулж хадгалах шаардлагатай хүмүүст зориулсан.

    Гэмтэлтэй CD-ийг оношлох түүнийг сэргээн засварлах.

    Ердийн тохиолдолд Гэмтэлтэй CD-с өгөгдлийг хуулах ажиллагаа хэд хэдэн удаа давтагддаг ба эдгээр нь үр дүнд хүрэхгүй бол эцсийн эцэст хуулах ажиллагааг зогсоодог байна. Гэвч CD-ний гэмтсэн хэсгийн өгөгдлийг сэргээдэг, хуулбарладаг ердийн хуулах программаас алгоритм сайтай тусгай программууд байдаг.Ийм программ гэмтэлтэй хэсгийг олон дахин уншиж гэмтэлтэй хэсгээс уншигдаж байгаа бага ч гэсэн хэсгийг цуглуулан мэдээллийг бүрдүүлэхийг хичээдэг.Хэрвээ бүх мэдээллийг уншиж чадахгүй байгаа ч гэмтэлийг бүрэн сэргээж чадахгүй ч гэсэн хуулах үйлдлийг зогсоохгүй ба эцэст нь өгөгдөлийг уншигдахгүй хэсгийг нь хаяад файлыг нааж уншигдах хэсгийг нь хуулна. Олонхи тохиолдолд утилить-сканер гэмтэлтэй гэж үзэж уншиж чадаагүй хэсгийг хуулах тусгай программууд сэргээх нь буй. Зарим тохиолдолд энэ программ нь гэмтэлтэй хэсгийн хэмжээг олон дахин багасгаж эцэст нь цуглуулан уншихдаафайлыг бүрэн сэргээдэг ялангуяа хөгжим дуу дүрстэй файлд нь үйлдэл сайн үр дүн өгдөг байна. Өөрөөр хэлбэл гэмтэлтэй багахан хэсгүүд файлыг уншихад нэг их нөлөө үзүүлдэггүй байна.

    Хатуу диск болон уян дискний ялгаа:

    1.Кассетний соронзон материал нь нарийн фластик материал дээр түрхэгдсэн байдаг.Харин хатуу диск дээрх соронзон материал нь өндөр нягтралтай хөнгөн цагаан эсвэл шилэн дээр түрхэгдсэн байдаг.Дараа нь үүнийгээ толь мэт зүлгэдэг байсан.

    2.Кассетний хувьд урагш хойш гүйлгэж хүссэн мэдээлэлдээ хүрдэг бол харин хатуу дискний ямар ч секторт маш хурдтайгаар унших толгой нь очих боломжтой байдаг.

    3.Кассетэн дээрх мэдээллийг унших бичих толгой нь шууд хүрэлцдэг бол хатуу дискний толгой нь гадаргуугаас тодорхой хэмжээний зайтай байдаг.

    4.Кассетний тууз нь ойролцоогоор 1 сек 5.08сек/см хурдтайгаар толгой дээгүүр гүйдэг байсан бол хатуу диск 272 км/цагийн хурдтайгаар эргэлддэг.

    5. Хатуу дискэн дээрх мэдээлэл кассетний туузтай харьцуулбал маш бага хэмжээний соронзон бүсэд хамаардаг.

    Нэг секунтэд хэдэн байтийг CPU рүү илгээж чадахийг илтгэсэн хэмжээ энэ нь 5-40mb байдаг.Энэ нь CPU ээс өгөгдөлийг унших хүсэлт тавьсаны дараагаар анхны байтыг CPU-рүү илгээх хугацаа. Энэ нь ихэвчлэн 10-20мил/сек байдаг.

    Сүүлийн үеийн хатуу диск нь хэдэн зуун гегабайтаар л хэмжигдэх болсон байна.Хэмжээ үзэмж нь харьцангуй бага овор хэмжээ багатай болж үйлдвэрлэгдэж байна.

    Хатуу дискний үндэс

    Анх хатуу дискийг 1950аад онд үйлдвэрлэн эхэлсэн тэр үеийн Хатуу диск одоогийн 21” ийн телевизийн дайтай ба багтаамж нь хэдэн мега байт ийн дайтай байсан.энэ үед хатуу дискийг Ficred disk гэж нэрлэдэг байсан.

    Хатуу дискний дараагаар уян диск гарч ирсэн гэхдээ уг хоёр дискний хийгдсэн материал нь ондоо учраас нэгийг нь хатуу нөгөөг нь уян диск гэж нэрлэдэг болсон.

    Хатуу диск агуулагч нь компьютерийн системийн блок дотор бэхлээтэй байдаг.

    HDD (Hard Disk Drive)

    Хатуу дискийн төхөөрөмж нь хатуу дискийг байрлуулах, файл бичих,унших

    зэргийг хянадаг механизм юм. Хатуу дискийн төхөөрөмжийг ихэвчлэн "Hard drive” гэж дууддаг ба үүнийг хүмүүс ихэвчлэн хатуу диск гэж ойлгодог. Энэ хоёр нь нэг дор байдаг боловч тус тусдаа үүрэгтэй хоёр зүйл юм.

    HD (Hard disk)

    Хатуу диск нь Hard Disk Drive буюу HDD-гийн нэг хэсэг бөгөөд томоохон хэмжээний өгөгдлийг хадгалах зориулалт бүхий төхөөрөмж юм.Сүүлийн үеийн компьютерт дагалдаж ирж байгаа компьютер нь ихэвчлэн 40Gb-аас дээш байгаа.Ихэнх компьютер ганц хатуу дисктэй байх ба түүнийг С диск гэж нэрлэдэг. Хатуу диск ажиллаж байх үед түүний дохиоллын гэрэл асч байдаг. Хатуу дискний төхөөрөмж нь мэдээлэл унших бичих хэд хэдэн толгойтой байна.Компьютерт хэрэглэгдэж байгаа бүх программууд энд хадгалагдана. Шинэ программ хангамж ашиглахаас өмнө хатуу дискэнд бичиж компьютерт суулгаж өгдөг. Хатуу дискэн дээрх мэдээллийг эмх цэгцтэй хадгалахын тулд төрөлжсөн нэр бүхий директорыг ашиглана.хатуу дискэнд хадгалагдах мэдээллийг байтаар хэмжинэ. Хатуу дискийн Motherboard-д залгадаг интерфейс нь нь IDE, EIDE, SCSI төрлийнх байдаг. EIDE интерфейстэй UltraDMA/66, UltraATA/66 дискнүүд өгөдлийг 66Mbps хурдаар дамжуулдаг.

    Хатуу дискийг голчлон Seagate, Quantum фирмүүд үйлдвэрлэдэгээс Maxtor, Fujitsu, Samsung, Western Digital зэрэг компаниуд ч өөр өөрсдийн технологийг ашиглан өөрчилдөг.

    Seagate фирмийн хатуу диск.

    Хатуу дискны ажиллагааг үнэлэх хоёр хэмжүүр байна.

    · Data rate – буюу секундэд хэдэн байтыг CPU-рүү илгээж чадахыг илтгэсэн хэмжээс. Ихэвчлэн 5-40Mb байна.

    · Seek time – буюу CPU-с файл авах хүсэлт ирсэнээс хойш хэр хугацааны дараа уг файлын анхны байтыг CPU-рүү илгээж байгааг заасан хэмжээс. Энэ хугацаа нь ихэвчлэн 10-20миллисекунд байна.

    · Дараагийн чухал үзүүлэлт нь мэдээж хэсэг хатуу дискний багтаамж capacity байдаг.

    Мэдээллийг буюу өгөгдөлийг тээвэрлэх хадгалах зорилгоор ашигладаг хэрэгсэлийг диск гэнэ. Одоо үеийн хатуу дискүүд нь ихэвчлэн 20-320Gb ийн багтаамжтай орж ирж байна.Энэ нь танд бага санагдаж таны хийсэн зүйл чинь хатуу дискэндээ багтахгүй ч юм уу тийм хүндрэл гарвал 80Gb ийн 2 хатуу диск авсанаас нэг 160Gb эсвэл хэрэгцээгээрээ 320Gb ийн нэг диск авсан нь үнэ мөнгө болон компьютерийн процессорт чинь ч зай бага эзлэх хөнгөн зэрэг ашигтай байдаг. Хэрэв хоёр хатуу диск холбох шаардлага гарвал өөрийн буюу процессорынхоо хатуу дискийг мастер болгоод дагавар буюу нөгөө холбосон хатуу дискээ slave болгоно. Хэрэв тэгэхгүй бол таны процессорыг нөгөө хатуу диск чинь танихгүй алдаа заах буюу зарим төхөөрөмжийг нь дутуу таних магадлалтай байдаг. Хатуу дискээ ажиллагаатай буюу тэжээл бүрэн салаагүй байхад салгавал шатах гэмтэх магадлал ихтэй байдаг. Мөн хатуу дискний нэг гол үзүүлэлт нь түүний эргэлтийн хурд юм.Одоогийн АТА хатуу дискүүд нь минутанд 5400юмуу 7200 удаа эргэдэг. 7200 удаа эргэлтийн хатуу дискүүд нь ихэнх тохиолдолд мэдээллийг харьцангуй хурдан дамжуулдаг. Зарим тохиолдолд хатуу дискийн эргэлт нь өндөр үзүүлэлттэй байж өөрийн хэмжээндээ хүрч ажиллаж чаддагүй энэ алдаа нь мэдээлэл дамжуулах алгоритм ч юмуу өөр бусад хүчин зүйлээс шалтгаалж өөрийн хурдандаа хүрч чаддаггүй.

    Ихэнхи хатуу дискэнд багтаамжийг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн дискийг давхарлан хэрэглэдэг. Энэ загвар хатуу дискний хувьд гурван дисктэй зургаан унших бичих толгойтой байна.


    Өндөр хурдтай шугаман мотор ашиглан гарны хурдан бөгөөд нарийн хөдөлгөөнийг хангана.

    Мэдээллийг хадгалах

    Дискний гадарга дээр мэдээлэл нь sector болон track-д хадгалагдана. Track нь төвөө тойрсон тойргуудыг sector гэж track-г бялуу мэт хуваахад үүсэх жижиг хэсгүүдийг нэрлэнэ.

    Зурган дээр шар өнгөөр Track-г,цэнхэр өнгөөр sector-г зааж үзүүлэв. Sector нь тодорхой хэмжээний байтыг агуулна.

    Жишээлбэл 256, 512 гэх мэт. Гэхдээ диск үйлдлийн систем аль ч түвшинд sector-уудыг ихэвчлэн cluster-уудыг бүлэглэн авч үздэг.

    Low-level formatting – энэ дискэн дээр track, sector-уудыг шинээр байгуулах процесс юм. Sector тус бүрийн эхлэл төгсгөлийг зааж өгнө. Энэ процесс нь дискийг блок блок байт хадгалахад нь бэлдэнэ.
    High-level formatting – харин энэ процессын үед file allocation table (файл байрлуулах хүснэгт) гэх мэт файлыг хадгалах бүтэцийг sector-уудад бичиж өгнө. Энэ процесс нь дискыг файл хадгалахад нь бэлдэнэ

    Нью-Иоркийн их сургуулийн мэрэгжилтэнүүд хатуу дискний багтаамжийг нэмэгдүүлэх үндсэн гол асуудлыг шийдвэрлэжээ. Эрдэмтэд голлох сенсорат хязгаарлагдмал мэдрэх чадварыг нанотехнологийн тусламжтайгаар нэмэгдүүлсэн байна. Америкийн эрдэмтэдийн үзэж байгаагаар энэ технологийг ашигласанаар хатуу дискний биглийн нягтрал одоогийнхоос бараг мянга дахин нэмэгдэх ажээ. Энэ хэмжээ нь ойролцоогоор нэг дискэн дээр 500террабайт буюу 500.000Гега байтийн хэмжээ юм.

    Процессорыг хурдасгах Хүн бүхний сонирхолд өөрийн компьютерийн процессороо хурдасгах хурдтай компьютер дээр ажиллах сонирхолтой байдаг. Үүнийг биелүүлэх аргууд байдаг байна энэ нь юуг хэлж байна вэ? гэвэл Процессорын микросхемийн ажиллагааны тогтоогдсон үелзлэлийн хэмжээг байж болох хамгийн дээд утга хүртэл нь өсгөхийг хэлнэ. Процессор үйлдвэрлэгчид тухайн процессорын ажиллах үелзлийг техникийн боломжийн дээд хэмжээний 70% д ашиглахаар бодож үйлдвэрлэдэг. Жишээ нь Celeron 300A ихэнх тохиолдолд 450мгц үелзэл дээр чөлөөтэй ажилладаг. Ялангуяа Celeron төрлийн процессор нь хоёр дахь түвшингийн cache цөмтэйгээ нэгэн үелзэл дээр ажилладаг учраас энэ бүлгийн процессорыг хурдасгахад их хялбар байдаг.

    Процессорын ажиллагааг хурдасгах хоёр төрөл байдаг.

    1.Системийн шины үелзэлийн үржүүлэх итгэлцүүрийг ихэсгэх

    2. Системийн шины өөрийн нь үелзэлийг ихэсгэх

    Сүүлийн үед компьютерийн аль нэг бүрэлдэхүүн хэсгийн ажиллагааг хурдасгах нь ердийн олон нийтийг хамарсан үзэгдэл болжээ. Процессор , шуурхай санах ой, видео платыг хурдасгаснаар компьютерийн АҮК дээшлүүлэх болно. Нэмэлт хурд авсанаар компьютерийн найдвартай ажиллагаа,чипийн ажиллах хугацааг бууруулдаг. Гэхдээ чипийн ажиллах хугацааг 115жил гэж тооцдог учир 10дахин бага болсон ч бидэнд муугаар нөлөөлөхгүй. Энгийн үгээр хэлэхэд тактын үелзлийг ихэсгэсэнээр хагас дамжуулагч дээрх цэнэг зөөгчид термогенераци үүсгэж микросхемийн дулаан ялгаралт нь ихэснэ. Статик болон динамик хамаарамжинд дрейф үүсэх, алхмын хүчдэл өөрчлөгдөх, гүйдлийн нягт ихэссэнээр гүйдэл дамжуулагч замын цахилгаан миграцын процесс ихсэх зэрэг үзэгдэлүүд явагдана. Хүнд нөхцөлд чип гацах, шатах зэрэг аюултай. Иймд температур чухал үүрэг гүйцэтгэнэ. Температурыг 10°С ихэсгэхэд чипийн ажиллах хугацаа 2дахин багасна.

    Компьютерээ хурдасгачихаад ажиллах найдвартай ажиллагааг шалгахдаа тодорхой хугацаанд бүх системээ ажиллуулах хэрэгтэй.

    Сүүлийн үеийн ихэнх процессоруудын үржүүлэх итгэлцүүр нь хаалттай байдаг. Түүнийг хурдасгахын тулд системийн шинийн давтамжийг ихэсгэх шаардлагатай. Шинийн давтамжийг ихэсгэхэд мөн шуурхай санах ойн давтамж бас ихэснэ. Онолын хувьд хэвийн давтамжаас өндөр давтамжтай ажиллавал янз бүрийн бэрхшээл үүсгэх магадлалтай. Та компьютерээ 100% найдвартай ажилладагийг нь шалгахын тулд систем тус бүрийг тусад нь шалгах шаардлагатай.

    Санах ой.

    Memory (Санах ой)

    Санах ой нь персонал компьютерийн микропроцессор өгөгдөлд богино хугацаанд хүрэх, командыг түргэн гүйцэтгэх үүрэг бүхий микросхем юм. Энэ нь персонал компьютерийн хурд хүчин чадлыг тодорхойлох бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Компьютерийг асаахад үйлдлийн системийг санах ойд ачаалдаг. Сүүлийн үед ердийн компьютерийн санах ойн хэмжээ 128мв- аас дээш байгаа бөгөөд график горимд ажилладаг жирийн хэрэглэгчийн компьютер 256Мb ба түүнээс дээш байх нь илүүтэй гэж үздэг. Зөөврийн компьютер голдуу 128Mb-с илүү санах ойтой ирэх нь бий.Санах ойг RAM гэж нэрлэдэг.

    Санах ой нь хэд хэдэн төрөл байдаг.

    RAM (Random Access Memory)

    Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг. RAM нь процессороос өгсөн командын дагуу өгөгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск руу бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зөвхөн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бүрэн алддаг байна. Харин дахин асаахад үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн өөрөөр хэлбэл түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ. Харин хатуу дискний сул зай багассан үед компьютер удаан ажиллах гацах нь ихсэх буюу "out of memory" гэсэн алдааг өгдөг байна.

     Бүрэн эхээр нь татах
    Category: Зөвөлгөө | Added by: Мөнхөө | Tags: Hardware
    Views: 1752 | Downloads: 46 | Rating: 0.0/0
    Total comments: 0
                                                     
    Доод талд mouse-аа дарж байгаад код хийнэ үү?